НОБГ: Мөс цөмөрсөн дуудлагаар шуурхай ажиллаж 4 иргэнийг авран хамгаалав

Налайх дүүргийн 6-р хороо Мойлтын тохой Туул голд мөс цөмөрч автомашин суусан, иргэд гарч чадахгүй байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 17-ны өдөр 07:02 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 6 алба хаагчийг очиход Харьер загварын автомашин голд суусан, дотор нь 4 иргэн гарч чадахгүй байдалтай байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж авран хамгаалж ажиллалаа.

Ихэнх гол мөрний уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, олон жилийн дунджаас 10-15 см нимгэн байна. Иймд иргэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

“Алтан цом”-ын барилдаан Бямба гарагт эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг …