Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо

Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” системд орлоо. Тодруулбал,

  • Гадаад харилцааны яаманд өргөдөл, гомдол илгээх
  • Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл
  • Апостиль гэрчилгээ олгох гэсэн гурван үйлчилгээ цахимжлаа.

Ингэснээр тус яамны нийт долоон үйлчилгээ “e-mongolia” системд нэгтгэгдээд байна. Тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээ нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно.

Гадаад харилцааны яамны цахижсан 7 үйлчилгээ

  1. Апостиль гэрчилгээ авах хүсэлт
  2. Архивын лавлагаа / ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт /
  3. Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт
  4. ГХЯ-д ажиллаж байсан Цалингийн тодорхойлолт авах /7 хүртэлх жил/
  5. ГХЯ-д өргөдөл, гомдол гаргах
  6. Гэрээ хэлэлцээрийн хуулбар авах
  7. Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл

2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи гадаад буй монгол иргэд, монгол буй гадаад иргэдийн мэдээллийг цахимжуулж “e-mongolia” системд нэвтрэн орж, төрийн үйлчилгээг цахимаар авахаар боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-д өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …