Олон улсын “Гэр бүлийн өдөр” 15 алба хаагч гал голомтоо бадраалаа

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Дотоодын цэргийн штабаас анги, байгууллагын алба хаагчдын “Гэрлэх ёслол”-ын хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр /2022.05.15/ Гэрлэх ёслолын ордонд зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Чинзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн, Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга болон анги, байгууллагын алба хаагч, гэр бүлийн гишүүд оролцсон юм.

Ерөөл учрал бүрдсэн энэ өдөр хаан бугуйвчаар жаргал нэгтгэж, хатан сүйхээр заяа зангидаж Дотоодын цэргийн анги, байгууллагын 15 алба хаагч гал голомтоо бадраалаа.

Мөн энэ үеэр алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Хайрын төгөл”-д мод тарьсан юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …