Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн Ордон, Хүүхдийн сан, Эм Си Пи ХХК хамтран П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 500м авто замын хөдөлгөөнийг 2022 оны 6-р сарын 1-ний 08:00-20:00 цагуудын хооронд хааж, “Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болсон байна.
Тус арга хэмжээний хүрээнд Монголын Хүүхдийн Ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэл, 2-3 тайз засагдаж цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, баярын парад, флашмоб, нээлттэй дуулах микрофон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, видео спортын уралдаан тэмцээнүүд зохиогдохоор бэлтгэл ажил явагдаж байна.
Энэхүү фестивальд дэмжиж оролцох аж ахуйн нэгжүүд, чөлөөт уран бүтээлчид, спорт гэрэл зураг сонирхогчдын бүртгэл явагдаж байгаа аж.
Улаанбаатар хотод анх удаа зохиогдох энэхүү фестиваль, арга хэмжээг дэмжиж, үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцох, ажиллагсдынхаа гэр бүл, хүүхдүүдийг урьж оролцуулах, хамруулах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 318275, 80011733, 99896161 утсаар авна уу.