Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг хүүхэд” алтан медалийг АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс хотод оршин суугаа VIII ангийн сурагч Д.Эрдэм хүүд гардуулжээ.
Д.Эрдэм саяхан Австри улсын Моцартын нэрэмжит Олон Улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд өөрийн насны ангилалд нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль хүртээд буй.
Мөн түүнчлэн тэрээр олон улсын математикийн олимпиадын 3 алт, 2 мөнгө, “Spelling Bee” тэмцээний 5 удаагийн аварга, олон улсын төгөлдөр хуурын тэмцээний 3 алт, 2 мөнгөн медальтай.
Мөн Морин хуурын тэмцээний хүрэл, Хурдан уншлагын тэмцээний 1-р байрын шагнал хүртэж олон амжилтын эзэн болоод байгаа билээ.