Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт МоАХ-ны анхдагч ахмад зүтгэлтний холбооноос “Төр засаг ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүдээ мартсан уу” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооноос Монгол Улсад тулгамдаж буй 76 асуудлыг нэрлэж мэдээлэл хийнэ.

Бусад: 

8:30 цагаас төв болон төрөлжсөн архивуудын хамтарсан сургалт, зөвлөгөөн, хурал болох тул манайхан очиж мэдээг нь авч туслаарай. Засгийн газрын 11-р байр буюу СЕХ-ны байрны 2 давхрын зааланд болно.

Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвөөс нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хандаж “Нээлттэй хаалганы өдөр”  10:00 цагт Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн байр буюу Ханы материалд зохион байгуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдрөөр нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд өвлийн иж бүрэн хувцас өгөх, үс засах, усанд оруулах зэрэг арга хэмжээ болно. Холбогдох утас: 99073947

11:00 цагт АН-ын сэтгүүлчидтэй уулзах цаг 4/11 уулзалт ТЭЦ 2 станцын байранд болно. Утааны асуудал болон ТЭЦ-2 той холбоотой 17 тэрбумын асуудлаар БОНХ-ийн сайд С.Оюун, АН-ын генсек Ц.Оюундарь нар мэдээлэл хийнэ. Нам дээрээс 10,30 цагт унаа хөдлөх тул цагтаа ирээрэй андуудаа. Холбогдох утас 91116932, 99778377, 88028646

11:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах талаар цаашид авах хэмжээний тухай, Нийслэлийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах төсвийг батлах тухай, Газар эзэмшүүлэх эрх олгох тухай асуудлыг хэлэлцэнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 91040607, 325044

Монголын Урлагийн Зөвлөл болон Америкийн Монголчуудын Соёлын Холбооны хамтран “Ирээдүйн Авьяастан” тэтгэлгийг Хөгжим Бүжгийн Коллеж, МУ-ын Соёл Урлагийн Их Сургуулийн оюутнуудад өнөөдөр МУЗ-ийн “Улаан гэр” галерейд 14:00 цагт гардуулна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд /Цамбагаравын ар талд/ “Тархины саатай хүүхдийн сэргээн засалт” сэдэвт сургалт болно. Сургалтыг дүүргийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрөөс зохион байгуулна.
Харилцах утас 99872301 93144070

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …