Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийн гаргасан хүсэлтийн дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Ядуурал ба эрүүл мэнд” сэдэвт нээлттэй сонсголыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.
Нээлттэй сонсголтой холбоотой мэдээлэл хийхэд оролцох хүсэлтээ иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох хүмүүс тус Байнгын хороонд урьдчилан мэдэгдэж, саналаа өгөх хэрэгтэй юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл