Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтны тооллого явагдаж байна

news131210Үндэсний статистикийн хорооноос мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулж ирсэний дагуу “Мал, тэжээвэр амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох” зорилготой мал тооллогын ажил улсын хэмжээнд эхэлжээ.

Нийт 10 хоногийн хугацаанд бүх аймаг, нийслэл, сум, баг, дүүрэгт мал бүхий өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр амьтны тоог тоолж дуусахаар төлөвлөн ажиллаж байгаа ба нийт дүнг  сум, багаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэх юм байна. Одоогоор мал тооллогын ажилд цаг агаар бэрхшээл тулгараагүй саадгүй явагдаж байна гэв.

index

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …