Батлан хамгаалах болон Хууль зүйн яамнаас бусад бүх яамд нэг байранд орно

8262c150511ebc0eoriginalМАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бусаар эзэмшиж байсан нь тогтоогдож улсын өмчид бүртгэн аваад байсан  “Улаанбаатар таймс” сонины байрыг буулгаж, оронд нь бүх яамдын нэгдсэн барилгыг барихаар болжээ.
Тодруулбал, шинээр баригдах тус барилгад Батлан хамгаалах болон Хууль зүйн яамнаас бусад бүх яамд байрлах бөгөөд барилгыг 20 давхар орчин үеийн загвар дизайнтайгаар барих болсон байна. Барилгын ажлыг 2016 оноос өмнө бүх яамны байрыг дуудлага худалдаагаар худалдсаны дараа теднер зарлаж, барилга барих компанийг сонгон шалгаруулсанаар эхлүүлэх аж.
Энэ ажлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бөгөөд хэрэгжүүлэх тал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хотын дарга Э.Бат-Үүл нар ажиллаж байгаа юм байна.
index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …