Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ

Малайз Улсын Холбооны шүүх өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулав.

Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз Улсын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ.

Малайз Улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг Малайзын нэр бүхий иргэдэд даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэргийн давж заалдах шатны шуух хурлын шийдвэр танилцуулах хуралдаанд иргэн С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч К.Сангийт болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцжээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Цэнд-Аюуш: Ерөнхийлөгчийн зарлиг гарснаар уламжлалт анагаах ухааныг орон нутгийн онцлогт тулгуурлан хөгжүүлэх боломжийг нээнэ

Үндэсний онцлог бүхий эмчилгээний онол, арга зүйгээр хүн төрөлхтнийг эмчлэн анагаах, Монгол Улсын хүн амын …