Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо.

НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудад ажиллаж үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхээр ярилцлаа.
Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн 103 дугаарт залгаж тусламж хүссэн дуудлагад эмч ирэхгүй, хугацаа алдаж ирэх, эмч өвчтнийг загнадаг гомдол их байна. Тиймээс энэ төрлийн гомдол, мэдээллийг бууруулах, гардаггүй байхад анхааръя. Үүнд хүний нөөцийн асуудал байна уу, техник тоног төхөөрөмж дутагдалтай байна уу эсвэл удирдлагын менежментийн алдаа юу гэдгийг тодорхойлж хамтдаа гарц, шийдэл олъё. Үр дүнд нь иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 5-10 минутын дотор түргэн тусламжийн үйлчилгээ авдаг болно” гэдгийг онцлов.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд “Манай 103 дугаарт өдөрт дунджаар 1300-1500 дуудлага ирдэг. 2025 онд 445.827 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын тоо жилд 10 хувиар нэмэгдэж байна” гэв.
Тус төвд НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн, Б.Хуягбаатар, Б.Ууганбаяр болон Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин, холбогдох албаны удирдлагууд ажиллалаа.
Ugluu.mn

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР ДАВОСТ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевер нар Давост …