Үргэлж шинэхэн, соньхон…

Аяллын хөтөч гэхээр хүмүүс нэг л газраа байнга очиж, адилхан зүйлийг ярьж, үзүүлж тайлбарладаг гэж боддог бол эндүүрэл юм.

Аялал хүнийг нээж, амьдралыг олон сайхан өнгө будгаар “найруулах”-ад тусалдаг. Харь хүний юу хүсэж буйг мэдэрч, ойлгож ухаарах, суралцах, хайрлах нь их ухаан байдгийг зочин бүрээсээ мэдэрдэг.

Энэ ч утгаараа монгол орныхоо их амар амгалан, үзэсгэлэнт байгаль, газар нутгаар янз бүрийн мэргэжил, үзэл бодолтой аялагчтай жилийн дөрвөн улиралд цаг агаарын янз бүрийн нөхцөл байдал зорьж очих бүрд үгээр илэрхийлэмгүй өвөрмөц гайхалтай шинэхэн, соньхон мэдрэмж  төрж, аз жаргал, инээд хөөр, адал явдлаар дүүрэн дурсамж бүтээж байдаг.

Төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс ирнэ шүү дээ. Тэд хорвоо ертөнц болон өөрийгөө таньж мэдэх хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн байдаг болохоор хөтөч хүн хамтдаа бүхнийг мэдэрч, суралцаж, басхүү баяр баясгаланг түгээх элч болдог.

Ингэхдээ газар нутаг, уул ус, хууч домог, соёл, ёс заншил, үүх түүхээс эхлээд үлэг гүрвэл, араатан жигүүртэн, ургамал, шавж, цэцэг навчис гээд эх орныхоо тухай өчүүхэн жижиг ч гэлтгүй мэдлэг мэдээлэл өгч, заримдаа сэтгэл зүйч, эмч, хамгаалагч, улс төр судлаач, анд нөхрийн үүрэг гүйцэтгэхдээ эх орныхоо нэрийг сайн сайхнаар илэрхийлэх хариуцлага үүрч, “бяцхан нэрийн хуудас” болж байдгаараа үргэлж бахархдаг юм.

Аяллын хөтөч Ц.Сэржмядаг

Санал болгох мэдээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-ны өдөр …