МҮЭХ-ноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, ҮЭ-ийн байр суурь” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр “ХАБЭА-н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг ХАБЭМТ-ийн дарга Д.Нарансүх, “ХАБЭА-н тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн МҮЭХ-ны санал”-ыг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг танилцуулж, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хуулийн төсөлд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тусгах саналыг хэлэлцүүлжээ. Хэлэлцүүлэгт ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу нар үг хэлж, аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н ажилтан, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультан, салбар, үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, 21 аймгийн төлөөлөл зэрэг 150 орчим хүн оролцож, саналаа бодлоо хуваалцсан байна.
Дээрх хэлэлцүүлэг нь ХАБЭМ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар аймаг, нийслэл, салбар, үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, нийгмийн түншлэгч талуудын байр суурийг танилцуулах, оролцогчдоос санал авах, ҮЭ-үүдийн саналыг нэгтгэн боловсруулж УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл