Орон нутгийн музейнүүд автомашинтай боллоо

ыСоёл, Спорт аялал жуулчлалын яамны хөрөнгө оруулалтын хэлтэс аймгийн музейнүүд болон соёлын өвийн байгууллагуудад Уаз Фургон автомашиныг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. Нийт 16 музей болон Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Дорноговь аймгийн музей сургалт сурталчилгааны төв, соёлын өвийн төв гээд нийт 19 байгууллагад цоо шинэ Уаз Фургон автомашины түлхүүрийг нь гардуулан өгч, аян замд нь ерөөл өргөлөө.

Ийнхүү аймгийн музейнүүд автомашинтай болсноор тухайн аймгийн нутаг дэвсгэрт орших түүх соёлын дурсгалт зүйлсийг нээж илрүүлэх, бүртгэн баримтжуулах, судалж шинжлэх, хадгалах, авран хамгаалах ажлыг шуурхай явуулах боломжоор хангагдаж байгаа.

Түлхүүр хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од, санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхмандах, Соёлын өвийн хэлтэс зохион байгууллаа.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …