Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн барилгыг өргөтгөнө

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/1110 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 5-р цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилга барих 2,1 тэрбум төгрөгийн 2014 онд шаардагдах 544 сая төгрөг, Зүүн уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинээр барих ажлын 2-р ээлжийн ажлын нэмэлт хөрөнгө болох 9,5 тэрбум төгрөгийн 2014 онд шаардагдах 797 сая төгрөгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэгдлээ.  Дээрхи төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Жич: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг дараахь хүснэгтээр танилцуулж байна.

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг 2014 онд санхүүжих
1 5-р цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилга /ЧД, 1-р хороо/ 2013-2014 2,144.0 544.0
2 Зүүн уулын үерийн хамгаалалтын  барилга байгууламжийг шинээр барих ажлын хоёрдугаар ээлжийн ажлын нэмэлт хөрөнгө 12.7 км /БЗД, 5,8,12,13,14,16,19,22-р хороо/ 2012-2014 9,507.9 797.1
ДҮН 11,651.9 1,341.1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …