Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал болон бусад албаны хүмүүс, төрөл төрөгсөд нь Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Юмжаагийн Цэдэнбал улс эх орноо удирдах үйл хэрэгт 44 жил тасралтгүй хүчин зүтгэжээ.

Ерөнхий сайд Н.Учрал  “ХХ зууны Монголын хөгжлийн бахархалт түүхийг бүтээхэд онцгой үүрэг, гавьяа гүйцэтгэсэн түүхэн бие хүн, үндэсний ой санамжид үргэлжид  санан дурсагдах эх оронч удирдагч бол Юмжаагийн Цэдэнбал юм. Тийм ч учраас түүнийг ХХ зууны манлай төрийн зүтгэлтэн хэмээн Монголын ард түмэн өргөмжилсөн юм” гэдгийг онцлоод “Энэ эрхэм хүмүүнийг Монголын ард түмэн бид мартах учиргүй. Түүний амьдралын 75 жил эгэл энгийн, гайхам бахархам хөдөлмөрч бүтээлч хувь хүний түүх, бас түүхэн цаг үеийн улс төрийн зүтгэлтэн, эх оронч удирдагчийн гавьяатай, сургамжтай түүх юм” гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь хүндэтгэл илэрхийллээ.

Эх сурвалж: mongolia.gov.mn

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …