Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойролцоогоор 9-12.8 сая төгрөг байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тэгвэл Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалингийн дээд хязгаарыг НИТХ-ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 25/46 дугаар тогтоолоор, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоосон байдаг. Энэхүү тогтоолыг мөрдөж ажиллахыг тухайн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлд /ТУЗ / үүрэг болгодог.

Тогтоолоор, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөгийг тав дахин нэмэгдүүлж, дунджаар 4 сая орчим төгрөгийн цалинг авдаг.

Мөн Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын 2023 оны 173 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллагын ТУЗ, УЗ-ийн гишүүний цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байхаар тогтоох аргачлалыг баталсан байдаг. Энэ дагуу НИТХ-аас ТУЗ, УЗ-ийн гишүүний урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 792 мянган төгрөгөөр баталж, нийгмийн даатгалын шимтгэл болон бусад албан татварыг хасаж, сараар болон улирал тутам олгохоор тогтоосон байна.

 

 

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2027 …