Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхий сайд Айчи муж 2026 оны Азийн ХХ наадмыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд, Монгол Улсын тамирчин, ОУХМ С.Жамбалжамц дугуйн спортын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Манай улсын баг тамирчдын оролцоо өндөр байгааг илэрхийлсэн юм.

Хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв. Монгол, Японы ард түмэн элгэмсэг, дотно харилцаатай, алтай язгуурын нэгэн угшилт хэл бүхий “хөх толбот”-нууд. Хүн хоорондын нандин нөхөрлөл нь бидний харилцааны үнэт өв, баялаг юм. Аичи мужид оршин сууж буй Монгол Улсын 1000 орчим иргэний хууль ёсны эрхийг хамгаалахад анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Япон хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбар дахь харилцан ээлтэй хамтын ажиллагааны суурь бүрдүүлэхийг чухалчилж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэн хэлэв.

Эх сурвалж: mongolia.gov.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл