Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, НЗДТГ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар дараах сэдвээр илтгэл танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Үүнд:
- Монгол Улсын сүүний хангамж, аюулгүй байдлын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ;
- “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд “Өдөр бүр нэг аяга сүү” зорилтот арга хэмжээ;
- “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” бодлогын арга хэмжээ;
- “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн үр дүн, цаашдын зорилт;
- Хөдөөгийн суманд, сүү сүүн бүтээгдэхүүний жижиг үйлдвэр байгуулсан туршлага, үр дүн;
- “Сургуулийн сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа гаднын зарим улсын туршлага, боломж зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.





Эх сурвалж: ulaanbaatar.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл