Хүрээлэн буй орчны өндөр температур сперматогенезэд сөрөг нөлөөлдгийг аль хэдийн нотолжээ. Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд Европын холбооны орнуудад 2003 онд болсон цаг агаарын гаж үзэгдлээс хойших хүн амын төрөлтийн асуудлыг судалж үзэв. Аймшигт халуунаас хойш есөн сарын дараа буюу 2004 оны гурав дөрөвдүгээр сард Францад 87 000 хүүхэд төрсөн. Энэ нь сүүлийн таван жилийн дундажаас харьцангуй бага ажээ. Түүнээс гадна хамгийн хачирхалтай нь 87 000 хүүхдийн 63 1000 нь охид, өөрөөр хэлбэл охид хөвгүүдээс гурав дахин олон төрөв.
Доктор Сабатье “Дэлхийн цаг агаарын дулаарал юуны өмнө эрчүүдийг ална” гэсэн таамаглал дэвшүүлсэн нь биелэгдэх бололтой. Эм хүний бэлгийн хромосом хоёр адил XX хромосомтой бол харин эр хүнийх хоёр өөр буюу ХУ. Хэрэв хоёр адил XX нийлбэл охин, харин ХУ нийлбэл хүү төрдөг.
Хамгийн эмгэнэлтэй нь У хромосом байгаль орчны хортой хүчин зүйлсэд тун тэсвэргүй. Ялангуяа халуунд их муу. Харин эм X сперматозоид арай удаан хөдөлгөөнтэй ч илүү тэсвэртэй. Стресстэй нөхцөл байдалд У сперматозоид хүчээ хурдан алдаж, тулааны талбайг X сперматозоидод тавьж өгдөг.
Ингээд охин төрдөг. Доктор Себатьегийн үзлийг үгүйсгэн “Тэгвэл яагаад Африкт үргэлж халуун байхад тэндхийн эр эм хүүхдүүдийн тооны харьцаа өөрчлөгддөггүй вэ?” гэж асуусан байна. Ингэхэд тэр “Халуун цаг агаартай газар байнга амьдардаг үндэстэнд энэ асуудал бараг нөлөөлөхгүй. Яагаад гэвэл тэдний генотип нарны хортой, хүчтэй цацрагт дасан зохицсон. Харин цагаан арьст европчууд, америкчуудад нилээд хэцүү байх болно” гэжээ. У хромосом устаж мөхөж байна.
Хэрэв та долоогоос найман сард хүүхэд олсон бол ягаан өнгийн өлгий бэлдсэн нь дээр. Учир нь та охинтой болох нь дамжиггүй.
эх сурвалж: mglradio.com