Утас дуугарах яг тэр мөчид хорт цацраг хамгийн ихээр ялгардаг

tАНУ болон Энэтхэг улсын эрдэмтдийн хийсэн гар утасны хорт цацрагийн талаархи мэдээллийг хүргэж байна. Гар утас нь:

– Зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг,

– Оюун ухаанд муугаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг,

– Гүнзгий стресс, оюун санааны хямралд оруулдаг,

– Сонсголд аажмаар муугаар нөлөөлдөг,

– Үр хөврөлийн хөгжилд муугаар нөлөөлдөг,

– Эмэгтэйчүүдийн үр зулбалтыг ихэсгэдэг,

– Эр бэлгийн эсийн тоог эрс багасгадаг байна.Мөн гар утас байнга хэрэглэдэг эрчүүдийн 50-иас доошгүй хувь нь үүргүйдэлд хүрсэн байжээ.

Гар утас хэрэглэгхдээ анхаарах зүйлс:  Гар утсыг аль болох хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд хэрэглэхгүй байвал зохистой бөгөөд хэрэглэвэл өөрийн биеэсээ хол байлгах, мөн утас дуугарснаас хойш таван секундын дараа утсаа авах хэрэгтэй аж. Учир нь утас дуугарах тэр мөчид гар утаснаас ялгарах хорт цацраг хамгийн ихээр ялгарч байдаг байна. Тиймээс утсаар ярихдаа аль болох чихэвч хэрэглэх нь тохиромжтой ажээ. Мөн GSM сүлжээтэй утаснууд хүний биед их хортой байдаг аж.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …