2014 онд биднийг агуу их хямрал хүлээж байна. Түүнчлэн цэргийн зөрчилдөөн хурцадна хэмээн нэрт зөнч Павел Глоаб баталжээ. Энэ бүхэн ирэх оны хаврын эхэн сараас буюу Сочигийн олимп дуусмагц эхлэх гэнэ.
Глобагийн зөгнөл ёсоор дорнын олон оронд хувьсгалт хөдөлгөөн өрнөж, Йемен, Сири улсууд үүнд хамгийн ихээр нэрвэгдэх аж. Иранд дайн дэгдэж, дэлхий даяар террорист халдлага идэвхжинэ.
Эдийн засагт үргэлжилж буй хямрал улам даамжирч, аливаа зүйл үнэгүйдэж, 2015 он гэхэд ам.долларын ханш бүрмөсөн унана. Түүнчлэн морин жилд нефтийн үнэ унах төлөвтэй. Энэ нь хар алтны олборлолт, экспортоор амь зуудаг улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.
Үүнээс гадна 2014 оны зун онгоцны осол, газар хөдлөлт, үер, цунами болон байгалийн бусад гамшиг олон тохиолдоно. Гэхдээ ирж буй онд эрдэмтэд хорт хавдрын эм гарган авч, сансар судлаачид XXI зууны гол сенсаци болох томоохон нээлт хийх нь ээ.
Бас морин жилд хувийн харилцаа нэгдүгээрт тавигдах ёстой гэдгийг анхаараарай. Тиймээс хүн бүр заяаны ханьтайгаа учрах магадлалтай гэсэн үг. Мөн эхнэр, нөхрийн харилцаа бат бэх байна.
Ирэх онд шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, судалгаа, туршилт шинжилгээ хийх зэрэг мэдлэг хуримтлуулах, сэтгэн бодох бүхий л үйл ажиллагаанд тааламжтай. Харин улстөрийн амьдрал тайван бус байх учраас удирдлагууд байнга солигдоно.
Гэхдээ зөн билэгчид, одон орон судлаачид 2014 оны талаар янз бүрийн зөгнөл хэлжээ. Жишээлбэл зөнч Сергей Смирновын хэлснээр өмнөхөөс ч илүү аюултай шувууны ханиад дэгдэж, Сочигийн олимп хойшлогдож болзошгүй гэнэ. Зарим нь мөстлөгийн үе ирж буй талаар ярьжээ. Өнгөрсөн жилүүдийн адил манай гарагт хар шуурга дэгдэж, их хэмжээний аадар орж, газар хөдөлж болзошгүй юм байна. Ялангуяа энэ нь Номхон далайн эргээр оршдог улсуудад илүүтэй мэдрэгдэнэ.
Америкийн алдарт зөнч Эдгар Кейсигийн хэлснээр 2014 онд дэлхийн хүн төрөлхтөн харь гарагийнхантай холбоо тогтоож, “цаг хугацаагаар хэсүүчлэгч” эвсэлд нэгдэнэ. Тэрээр ирээдүйн байгууллагын бэлгэдлийг дундаа тунгалаг бөмбөлөг агуулсан эрэгтэй, эмэгтэй хүнээр дүрсэлжээ.
Харин Болгарын зөнч Ванга 2014 оны талаарх зөгнөлдөө илт алдаа гаргажээ. Тэрээр ирэх жил дэлхийн гуравдугаар дайн дуусна гэжээ. Дэлхийн гуравдугаар дайн түүний хэлснээр 2010 оноос эхэлсэн бөгөөд хими, цөмийн зэвсэг ашигласан, томоохон хэмжээний гамшиг дагуулах ёстой байжээ. Азаар энэ зөгнөл биеллээ олоогүй юм.