12 ордны 2014 оны жилийн зурхай

eХОНЬ
Эрүүл мэнд: Хонины ордныхон 2014 онд өөрийгөө тун ч их хайрлах ёстой гэнэ. Өөртөө цаг гарган сайн амарч, хэт их ачаалал авахгүй байх хэрэгтэй ажээ. “Амин дэм хэрэглэн биеэ сайн тордоорой” хэмээн зурхай буусан байна. Агаар салхинд гарах, байгалийн сайхныг мэдрэх гэх зэргээр орчноо солин өөртөө цаг зав гаргавал хонинууд жилийн турш эрч хүчтэй сайхан харагдан, амжилт өөд тэмүүлэх болно.Ажил: Ажил мэргэжлийн хувьд харьцангүй тайван өнгөрөх боловч, бага зэргийн бусдаас шалтгаалсан хүндрэл тулгарна. Тэдгээр хүндрэлийг тойрон гарахын тулд хэн нэгнийг дуурайх хэрэггүй, бусдад итгэхдээ болгоомжтой байхад хангалттай. Улс төр, шинжлэх ухаан болон соёл урлагийн салбарт ажилладаг хонинуудад 2014 он илүү их аз авчирна.

Санхүү:
2014 оныг хонинууд өөдрөгөөр угтан авна. Тэд зөгий шиг их ажиллаж, тэрнийхээ хэрээр хангалттай мөнгө олно. Одон орон судлалаас харахад таны гэрийн санхүүд урамшуулал шагнал, хонжвор хожих гэх мэтээр гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Мөнгө олсны хэрээр хэрэгцээндээ зориулан мөнгө үрэхдээ тэд тааламжтай байна.

Хайр дурлал: Хонинууд эсрэг хүйстнээс анхаарал халамж их хүртэнэ. Ганц бие хонинууд хайсны эцэст хайртай хүнтэйгээ учирна. Зарим гэр бүлтэй хонинууд эсрэг хүйстний “шүтэн бишрэгч”-тэй болж магадгүй. Энэ тохиолдолд ухаалаг хандвал гэр бүлээ хадгалан үлдэж чадна.

ҮХЭР
Эрүүл мэнд: 2014 он үхрийн ордныхонд их чухал жил ажээ. Эрүүл мэнддээ санаа тавьдаг тэд гайхалтай үр дүнд хүрнэ. Мөн тэд сөрөг зуршлаа гээх хэрэгтэй гэсэн бодолд хүрнэ. Үүнд хамаарах нь амттанд дурлагсад бөгөөд илүүдэл жингээ хасах боломж ирнэ.

Ажил: Мэргэжлийн ур чадвартай таны баримтлах уриа бол урагшаа алхах, өөрийн байр сууриа ямар ч тохиолдолд хадгалах, биелшгүй гэж бодсон зорилгодоо хүрэх юм. Та зөвхөн өөрийн хүч чадалдаа итгэвэл таны гарт амжилтад хүрэх бүх боломж байна. 2014 оны эхний саруудад та өөртөө итгэлгүй байвал хүндрэлтэй өөрийн эрхгүй тулгарна. Тийм учраас өөртөө итгэлтэй, зоригтой байвал таныг үргэлж эерэг үйл явдал дагана.

Санхүү:
Энэ онд үхрүүд мөнгөний өмнө бөхийхгүй. Таны хийж буй ажил тань хүрэлцэхүйц орлого авчрахаас гадна танд санхүүгээ бататгах нэмэлт мөнгөний эх үүсвэрүүд байнга орж ирнэ.

Хайр дурлал:
Ирэх жилд үхрүүд сэтгэл хөдлөл болон мартагдашгүй дурсамжаар дүүрэн байна. Үхрүүд нь сөрөг нөлөөнд нэвтэршгүй байж, байнгын хайр дурлал, сайхан сэтгэл өөрсдөөсөө цацруулж явна. Тэд хайртай хүндээ минут тутамд баяр баясгалан бэлэглэж, халамж тавина. Ганц бие үхрүүдийн энэхүү халуун зүрх үнэлэгдэн, хайж байсан цор ганц хүнээ олох болно.

ИХЭР
Эрүүл мэнд: Ирж буй морь жил таныг өөрийн нуруун дээрээ суулган аливаа өвчин эмгэгийн хажуугаар давхиулан гаргах болно. Та хаврын улиралд ханиад томуу хүрэлгүйгээр өөрийгөө гайхамшигтайгаар мэдэрнэ. Гэхдээ архаг өвчтэй ихрийнхэн энэхүү нөлөөллийг хамгийн ихээр мэдрэх аз завшаан хүлээж байгаа.

Ажил:
Мэргэжлийн ур чадвар, ажил мэргэжил тань өсөн дэвжинэ. Ирэх он түгшүүртэй болон хүндрэлтэй эхлэх боловч, яваандаа бүх асуудлууд жигдэрнэ. Тав, зургаадугаар сар гэхэд та өвлийн хүндрэлүүдийг мартаж, зун цагаар өрнөх их ажлын дундуур ч гэсэн амарч амжиж, намар таныг тушаал дэвших боломж хүлээж байх болно.

Санхүү: Одон орны зурхайд ихрийнхэн эд баялгаа өсгөх боломж ирнэ. Гэхдээ таны санаанд оромгүй байдлаар. Энэ үед таниас нэг л зүйл шаардана. Бүгдийг түргэн ойлгох, сониуч зантай байх ба боломжгүй юм шиг зүйлийг үгүйсгэхгүй байх.

Хайр дурлал: 2014 он ихрийнхэний хувьд зугаалга, цэцгийн баглаа гэх мэтээр романтик эхэлнэ. Гэвч зун гэхэд хувь заяа өөрийнхөө засварыг оруулан, зарим ихрийн хосууд салах магадлалтай. Энэ тохиолдолд хосууд бие биедээ тохирохгүйн улмаас салж байгаа гэдгийг ихрүүд ухааран эерэгээр хүлээн авах хэрэгтэй. Эхний хагас жилийг хамт өнгөрөөж чадсан хосууд цаг хугацааны шалгуурыг амжилттай давсан учир удаан хугацаанд хамт байна.

МЭЛХИЙ
Эрүүл мэнд:
Мэлхийн орднуудын эрүүл мэндийн байдал тийм ч таатай биш байна. Элэг, ходоод, зүрх, мэдрэлийн систем гээд таны ямар ч эрхтэн өвчин тусч болзошгүй. Тиймээс одон орон судлал танд өвчин тусахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч байхыг зөвлөж байна. Тухайлбал, витаминлаг хоол хүнс, цагтаа унтах, эрүүл агаарт гарахыг байнгын зуршил болгоорой.

Ажил:
Морин жил нь мэлхийнүүдийг сорил туршилтаар дүүрэн угтах болно. Янз бүрийн үйл явдал тохиолдоход зарим мэлхийн ордныхон гайхах, зарим нь бүр уурлах тохиолдлууд гарч болзошгүй. Гэхдээ “Оролдлого бүр амжилтад хүргэнэ” гэдэг дүрмээр явбал туршилт болгоны дараа таныг зөвхөн амжилтнаас гадна урамшуулал, шагнал, нөлөөтэй танил, албан тушаал ахих зэрэг шагнал хүлээж байна.

Санхүү: Эхний хагас жил тогтвортой, тайван өнгөрнө. Гэрийн орлого бүрэн болон тогтмол орж ирнэ. Хоёр дахь хагас жил нь санаандгүй үйл явдлаар дүүрэн байхаар харагдаж байна. Гэвч энэ үед л амьдралдаа та шинэ өөрчлөлт хийх боломж нээгдэнэ. Энэхүү өөрчлөлт хийхэд мэдээж маш их хэмжээний зардал гарах боловч та зардлаа хурдан нөхнө.

Хайр дурлал: 2014 онд таны хувийн амьдрал таны гарт байх болно. Хувь тавилан танд жинхэнэ хайр дурлал, аз жаргал, хайртай хүмүүстэй болох бүх боломжийг өгнө. Та харин туйлширч болохгүй. Найзаасаа хэт их юм шаардах эсвэл хэтэрхий идэвхгүй байх, тохиромжгүй нөхцөлд хэт их санаачлага гаргах хэрэггүй гэдгийг санаарай.

АРСЛАН
Эрүүл мэнд: Арслангуудын бие их чийрэг байна. Оны эхнээс авахуулаад л арслангууд бодлогогүй бүх энергээ зарцуулж эхэлнэ. Гэвч тэдэнд юу ч тохиолдохгүй, сайндаа л ядарна, нойргүйтнэ эсвэл хэт их унтана. Болгоомжтой байх хэрэгтэй үе бол эхний хагас жил. Энэ үед тэдэнд эрүүл мэндэд гадны ямар ч зүйл нөлөөлөхгүй. Гутарсан хэцүү үедээ ч гэсэн өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглэх чадалтай байна.

Ажил: Морин жил нь арслангуудад их тааламжтай хандана. 2014 онд Фортун гаргийн ивээлийг эрдэмтэд, албан хаагчид урлагийн салбарын хүмүүс ихээр хүртэнэ. Ер нь арслан болгон ажил мэргэжилдээ ямар нэгэн хэмжээгээр амжилт гарган өөрөөрөө бахархах болно. Морин жилд амжилтад хүрэх ганц нөхцөл бол ажилсаг болон шударга байхыг эрмэлзэх ёстой. Яагаад гэвэл ирэх оны эзэн морь нь хуурамч болон залийг тэвчдэггүй юм.

Санхүү: 2014 он арслангуудад санхүүгийн тал дээр амар хандахгүй нь. Маш их үйл явдал тохиолдоно. Тааламжгүй үйл явдал тохиолдоход хэн нэгнийг, түүнчлэн өөрийгөө ч буруутгах хэрэггүй. Тэрний оронд тайвшраад, нөхцөл байдлыг тодорхойлон ойлгохыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл асуудлууд яваандаа өөрөө шийдэгдэх болно. Тиймээс маш их тэвчээртэй байх шаардлагатай. Энэ онд арслан аливаа зүйлийг зөв төлөвлөж, дүгнэж сурах хэрэгтэй. Ерөнхийлөн хэлэхэд ирэх оны эхний саруудад хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжлох, 5-6 сард хамт ажилладаг хүмүүстэйгээ маш уян хатан хандах, харин 10-12 сард ирээдүйтэй санагдсан шинэ төсөл ажилд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Хайр дурлал: 2014 онд гэр бүлтэй арслангууд өөрөө болон гэр бүл нь аз жаргалтай байна. Тэд гайхалтай мэдрэмтгий чанараараа хайртай хүмүүсээ гайхшруулан, өөртөө дахин дурлуулж чадна. Ганц бие арслангууд тайван ажил үүргээ биелүүлэн явж болно. Яагаад гэвэл хувь заяа таныг хайртай хүнтэйгээ учрах өдөр, цагийг бэлдсэн байгаа.

ОХИН
Эрүүл мэнд:
2014 онд охины ордныхны эрүүл мэндэд ямар нэгэн зүйл тохиолдвол эерэгээр шийдэгдэх болно. Үүний тулд охиныхон хүн болгон амьдрахын тулд хэрэгжүүлдэг наад захын энгийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Жишээлбэл, зөв хооллох, нойроо хангалттай авах, хортой зуршлаасаа салах гэх мэт.

Ажил: Амжилт бүтээлээр дүүрэн жил байна. Охиныхон ямар ч ажил эхэлсэн амжилтад хүрэх болно. Тэр ч бүү хэл мэргэжлээ солих шаардлагатай бол зоригтой солиорой. Ямар ч асуудал хүндрэлгүй шийдэгдэх болно. Энэхүү өөрчлөлт нь 2014 оны сүүлийн хагас жил, тэр ч битгий хэл 2015 онд хүртэл таны карьерт нөлөөлөх болно.

Санхүү:
Охиныхонд морь жил багагүй гэнэтийн бэлэг барина. Оны эхний сарууд энгийн өнгөрөх боловч, хавар эсвэл зунаас санаанд оромгүй мэдээг сонсоно. Яг ямар мэдээ гэдгийг урьдчилан таахад хэцүү ч таны санхүү, материаллаг байдлыг дээшлүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зуны турш та өөдрөг сэтгэлтэй явна. Харин намар гэхэд хэвийн байдалдаа буцан орно.

Хайр дурлал: Охиныхонд 1-2 сард сэтгэл хөдлөлөөр дүүрэн өнгөрнө. Ганц бие охиныхон анхны харцаар дурлан, хайртай хүнтэйгээ учран хурим хийж болзошгүй байна. Гэр бүлтэй Охин төлөвлөгөөтэйгөөр гэр бүлдээ анхаарал тавин, өдөр тутмыг амжилттай даван туулна.

ЖИНЛҮҮР
Эрүүл мэнд: Оны эхний үед морь жил жинлүүрийг маш их идэвхтэй байхыг шаардана. Үе, үе байршлаа өөрчлөх, зуслан гарах, байгалиар аялах гэх мэт. Үүний ачаар ачааллыг даван туулж, сэтгэл санаа өөдрөг явах болно. 5-8 сар хүртэл хоол боловсруулах системд маш их анхаарал хандуулах шаардлагатай. Энэ үед сайн эмчид хандан хоол боловсруулах системийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө аваарай.

Ажил: Жинлүүрүүд бүтэлгүйтэл болон хүнд асуудлуудыг тойрч гарна. Үүний тулд нэгдүгээр сард маш их хичээх, хоёрдугаар сард бүтээлчээр хандах, гурав, дөрөвдүгээр сард тэвчээртэй ажилсаг байвал он дуусах үед 2014 оны эхний хагас жил нь ирээдүйд карьераа өсгөх шат болж өгснийг ойлгох болно.

Санхүү:
2014 онд жинлүүрийн санхүү тогтвортой байна. Гэрийн орлого дээр нэмэлт орлого орох нь юу л бол. Гэхдээ авах ёстой орлогууд болох цалин, урамшуулал зэрэг нь тогтмол орно.

Хайр дурлал:
Жинлүүрүүд нь өөрийн байр суурь, харилцааны мэдрэмжээ бататгана. Ганц бие жинлүүрүүд хайрттайгаа учрах магадлалтай. Тэр хүн нь шинэ танил тань биш, эртний хайр байх болно. Ихэнхи ганц бие жинлүүрүүд хуримаа хийх шийдвэр гаргана. Гэр бүлтэй жинлүүрүүдийн ам бүл нэмэгдэнэ.

ХИЛЭНЦ
Эрүүл мэнд: 2014 онд Хилэнцүүд маш идэвхтэй хэлбэрийн амьдралтай байж, эрүүл мэнддээ анхаарал тавин эрүүл агаарт байнгын гарах хэрэгтэй. Зайлшгүй фитнесс, бассейн эсвэл бялдаржуулах заалд очих зав гаргах хэрэгтэй. Үүнээс гадна жимс ногоо байнга хэрэглээрэй. Морин жилтэй хилэнцүүд аялалд явбал эрүүл мэндэд нь хамгийн их тохиромжтойгоос гадна сайн эм болно.

Ажил:
2014 онд Хилэнцүүд өөрийн хийж чадахаас илүү ачааг үүрэхээс залсхий. Өөрийнхөө дотоод мэдрэмжид итгэ. Хэрэв танд эргэлзээтэй эсвэл дотроо хийх дургүй байвал шууд татгалзах хэрэгтэй. Зарим хилэнцүүд өөрийн мэргэжил, ажлаа солихыг хүснэ. Хилэнц юу хүсч байгаагаа ямагт тодорхой мэддэг тул ажлаа зоригтойгоор өөрчилж болно.

Санхүү: Оны эхний дөрвөн сард хилэнцүүд зөгий мэт ажиллах шаардлагатай болно. Тэд ойр ойрхон орой болтол ажил дээрээ суух, хагас бүтэнсайнд ажлаа гэртээ үргэлжлүүлэн хийх болно. Үүнд хилэнц санаа зовох хэрэггүй, яагаад гэвэл түүний ажил маш өндрөөр үнэлэгдэн шагнагдаж, анхаарал халамж тавьсангүй гэж байсан гэр бүлийнхэн нь хүртэл үл ойлголцлыг мартах болно. 5-9 сарын хооронд хилэнцийн амьдралыг шинэ төвшинд өргөж болзошгүй үйл явдал тохиолдох магадлалтай. Харин аравдугаар сараас эхлэн маргаашдаа санаа зовох хэрэггүй бөгөөд таны хүсэн хүлээж байсан тогтвортой үе эхэлнэ.

Хайр дурлал: 2014 онд хилэнц гэр бүлийн амьдрал, ая тухтай байдлыг дээшлүүлэхийн тулд их хүч хөдөлмөр зориулах болно. Гэрлээгүй энэ ордныхон үерхдэг хүнтэйгээ хамтран амьдрах тухай шийдвэрийг гаргах магадлалтай. Хилэнцийн үр хүүхэд тэдэнд тавьсан анхаарал халамжийг үнэлэн талархалтай хандах болно.

НУМ
Эрүүл мэнд: Он гарангуут нумынхан өөрийгөө эрч хүчтэй болон цоглог мэдрэх болно. Тийм ч учраас хаврын эхний дулаан өдрүүдэд бушуухан хүнд өвлийн пальто, шубыг тайлж хөнгөхөн, чөлөөтэй амьсгалахыг хүснэ. Нумынхан аль болох цэвэр агаарт гарч, амин дэм болон бусад эрүүл мэндэд хэрэгтэй зүйлийг хэрэглэвэл сайн. Өөрийн биед юу хэрэгтэй байгааг нумынхан мэдэхийн тулд дотоод мэдрэмжээ дагаарай.

Ажил:
2014 он нумынхны хувьд амжилтаар эхэлнэ. Энэ онд ажил дээр ямар ч гэнэтийн сөрөг зүйл гарахгүй. Хэрэв тэд хамт ажилладаг хүмүүстэйгээ хэт итгэмхий, нээлттэй харьцахгүй бол жижиг асуудлуудад ч орооцолдохгүй байх боломжтой. Хавар нум болгонд карьерээр дээш өгсөх боломж гарна. Энэхүү боломжийг идэвхгүй, даруу байдлаар биш санаачлагатай, хандлага сайтай, хариуцлагатай байдлаа удирдах албан тушаалтандаа харуулж байж олж авна. Зун таны ажил тогтвортой үргэлжилж, олсон амжилтаа бататгах тул намар та арвин их ургац хурааж авах болно. Нумынхан намар зөвхөн жимс, ногоогоор тогтохгүй жинхэнэ мөнгөний ургац хураана.

Санхүү:
Морь жилд нумынхан гар хумхилгүй ажилсаг байна. Юуны түрүүнд тэдний үнэнч, хэрэгтэй үед дуустал нь ажил хийх чанар нь үнэлэгдэн цалин нэмэгдэх нь зайлшгүй. Танд атаархагч болон хамт ажиллагсдын муу хандлага ч саад болж чадахгүй. Ирэх онд нумууд нь ойр ойрхон орлогоо урамшуулал шагналаар зузаатгах болно.

Хайр дурлал:
2014 онд нумуудыг зурхайн ордноор маш их үйл явдал, сэтгэл хөдлөл хүлээж байна. Морин жилийн эзэн ганц бие нумууд шинэ хайртайгаа, цагийг сайхан өнгөрөөнө. Гэр бүлтэй нумууд аль болох хов живэнд анхаарал тавихгүй байхыг хичээж ойр дотны хүнээ хий хардахаас сэргийлэх хэрэгтэй. Энэхүү хардалт нь ямар ч үндэслэлгүй байх бөгөөд өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралыг хүндрүүлэх хэрэггүй.

МАТАР
Эрүүл мэнд: Матрынхны эрүүл мэнд шавхагдашгүй сайн, бат бэх байх учир ямар ч ачааг өөртөө үүрэхэд бэлэн байгаарай. Харин эрүүл мэндээ анхааралдаа авах ёстой хүмүүс бол дотоод шүүрлийн систем, хоол боловсруулах тогтолцооны системны ямар нэгэн өвчтэй хүмүүс юм. Гэвч тэдний хувьд анхааралдаа аваад, урьдчилан сэргийлэхэд хангалттай байх болно. Матрынхан маш их ажилсаг учир хэчнээн эрүүл байсан ч амралтгүй ажилласнаас болж өвчин өөртөө цуглуулж мэдэх хүмүүс. Ийм учраас аль болох өөртөө цаг гаргаж унтах цагтаа унтаж, цэвэр агаарт их гарах хэрэгтэй.

Ажил: Энэ жилд нийгмийн салбарт ажил эрхэлдэг матруудын албан тушаал ахина. 2014 оны 1-3 сард ажилдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Тайлан гаргахдаа өөртөө итгэлтэй байж анхааралтай байх. Үүнээс цааш хугацаанд матрынхан амарч, өөрийн хүслийн дагуу шаргуу явж болно. Матрынхан амжилтад маш хурдан, амархан хүрэх учир амжилт үргэлж таны талд байна.

Санхүү:
2014 онд санхүү матрынхны урмыг хугалахгүй. Энэ жил таны хэзээ ч хэрэгжихгүй гэж бодож байсан төсөл тань биеллээ олно. 2014 оны хоёрдугаар сараас буюу хавар цагаас намар хүртэл танд ээлтэй учир, таны санхүүгийн эх үүсвэр өсч, урамшуулал хүртэх болно.

Хайр дурлал: 2014 онд матрынхан сэтгэлийн хөдлөл болон гайхалтай шинэ мэдрэмжийг хүртэж, хэзээ ч мартахгүй жил байх болно. Он эхлэнгүүт л 1,2 сард ганц бие матрынхан шинэ хайртай учирч болзошгүй байна. Харин гэр бүлтэй матрынхан ханьтайгаа “атаархал”- аас болж ам мурийн маргалдана. “Атаархал” гэдэг үгнээс айх хэрэггүй, харин ч энэ явдал нь та хоёрыг ойртуулж, шалгах болно. Харин зун цаг гэхэд буцан нийлж, бие биенийгээ дахин хайрлах болно.
ХУМХ
Эрүүл мэнд:
Ирж буй морь жилд танд хариуцлагатай ажил их даалгана. Мэдээж өөртөө анхаарал тавьж, дотоод хүнтэйгээ харьцахгүй бол сайн үр дүнд хүрэхгүй. Тийм учраас хэчнээн их завгүй ажилтай байсан ч өөрийн биеэ энхрийлүүштэй. Үгүй бол жил, хэдэн жилийн дараа таны бодолд “Өөрийгөө золиослон байж хийсэн үйл минь хэнд хэрэгтэй байсан юм бэ” гэсэн бодол эргэлдэх болно. Тэгэхээр бүх бумбынханд зөвлөхөд сэтгэл санаагаа амар тайван байлгаж, аль болох удаан агаар салхинд гарах хэрэгтэй.

Ажил:
Ирэх жил тийм ч тааламжгүй биш өнгөрөх нь. Ялангуяа ажлын өндөр хариуцлага үүрдэг бумыханд ажлын төлөвт ахиц гарна. Харин ажил бол зүгээр л хийх ёстой зүйл гэж боддог хүмүүст морь жил таны албан тушаалд ахиц, уналт аль алийг нь өгөхгүй.

Санхүү: Морь жилд бумбынхан өөрийн ажлын байраа солих тухай бодно. Гэхдээ мэдээж бүгд биш. Зөвхөн одоо эрхэлж буй ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс орно. Та ажлын байраа сольсноор таны орлого ихэсч, шинэ ажилдаа ормогц урамшуулал ихээр хүртэн, таны амьдрал шинэ төвшинд очих болно.

Хайр дурлал: 2014 онд бумбынхан үргэлж хайр дурлалд амжилттай байдаг шигээ энэ жил ч мөн адил амжилттай байна. Морин жил бумбынхныг эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд их байлгаж танд амжилт хүсэх болно. Хостой бумбынхан хайртдаа өөрийн тал бие шиг анхааралтай, болгоомжтой хандахыг хичээх хэрэгтэй. Ганц бие бумбууд өмнөх хайраа итгэлтэйгээр мартаж өөрийн жинхэнэ хайраа олоорой. Морь жил танд хайраа олоход бага хугацаа өгсөн учраас яараарай.

ЗАГАС
Эрүүл мэнд:
2014 онд загасууд хангалттай их идэвх гаргах хэрэгтэй. Хэрвээ цаг өнгөрөх тусам таны залхуу хүрээд, ямар ч зорилгогүй буйдан дээр сууж телевиз үзээд “цаг алж” байвал та даруйхан энэ зуршлаа хаях хэрэгтэй. Тиймээс өөрийн бүх зүйлээ замбараанд нь оруул. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэх үг байдаг. Энэ үгний дагуу та өөрийн бодол, оюун санаагаа цэгцэлбэл та өвдөхгүй, бие тань гайхалтай эрүүл байна.

Ажил: 2014 он эхэлмэгц л загасууд ажилдаа яарна. Тэдний хувьд бүх ажил маш чухал бөгөөд хурдан гүйцэтгэх ёстой мэт санагдана. Зуны эхэн сард энэ урам зориг унтран огт өөр шинэ ажилд ханцуйгаа эрч хүчтэйгээр шамлана. Энэ ажлын үеэр загасныхны хичээл зүтгэлийг үнэлж шагнал урамшуулал хүртээнэ, мөн онцгой нэгэн шагнал өгнө.

Санхүү: 2014 онд магадгүй загасуудын орлого их байхгүй нь. Санхүүгийн тал дээр гэнэт буурна. Гэхдээ таны санхүүгийн асуудлыг гарцаагүй таны найз нөхөд, ивээн тэтгэгч, сайн санаатнууд нөхөж шийдэж өгнө. Яг л “Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай яв” гэдэг үг шиг.

Хайр дурлал: Ирэх Морь жил таныг бусдад хэт их амлалт өгөх хэрэггүй гэж зөвлөж байна. Та хэн нэгэнд амлалт өгсөн бол заавал хүрэх ёстой. Амлалтаа биелүүлсний дараа л та хувийн эрх чөлөөгөө эдлэх болно. Гэрлэсэн загасууд өөрийн ханьдаа гэнэтийн бэлэг барьж харилцаагаа бэхжүүлээрэй. Харин ганц бие загасууд өөрийн хайраа тэвчээртэй хүлээхийг зөвлөж байна.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …