Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

ССАЖЯ-д 10:00 цагт Үндсэн хуулийн өдөрт зориулж УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг урин, Үндсэн хуулийн тухай ярилцлага хийнэ.

– Энэрэл эмнэлэг нь Шинэ Анагаах Ухааны сургуулийн клиникийн бааз эмнэлгээр хамтран ажиллаж ирсэн ба тус сургуулийн оюутнуудын санаачилга, хандиваар тус эмнэлгээр үйлчлүүлэгч эмзэг бүлгийн иргэдэд хувцас ахуйн хэрэглэл, асаргаа сувилгаанд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зэргээр тусалж ирсэн. Уг санаачилгыг энэ жил сургуулийн захиргаа, нийт оюутан сурагчид дэмжиж хандив туслалцаагаа үзүүлэх гэж байна. Дээрхи үйл ажиллагаа 2014 оны 01 дүгээр сарын 13-ны 10 цагаас Энэрэл эмнэлэг дээр болох тул хэвлэл мэдээллийхэнийг урьж байна.
Холбоо барих утас: Захирал Ш.Хүрэлчулуун 91915390 93207404

– Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2014 оны 1 дүгээр сарын 13-17-ний өдрүүдэд эмнэлгийн тасаг, нэгжүүд өөрийн үйл ажиллагааны талаар болон хагалгааны үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн, багаж хэрэгслэлийг олон нийтэд нээлттэй болгож, тасгийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Өнөөдөр буюу 2014 оны 1-р сарын 13-ны өдрийн 10 цагт уг үйл ажиллагааны нээлт болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбогдох утас: 99057079

11:00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд хэвлэлийн бага хурал зарлажээ.

– 12.00 цагт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл оруулахгүй байх хуулийн төсөл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хуралд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцох ба хурал тус холбооны байрны 4 давхарт болно. Холбоо барих:99013768

Монгол ньюсд:

11.00 цагт Монголын баг, сумдын үндэсний холбооноос “Өрх гэрийн төвшин сайхан” чуулган, Монгол Улсын манлайчуудыг өргөмжлөх ёслолын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын “Илбэе” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …