Гар утас батга , хатиг, мундас, савханцар, хоолны хордлогын нян тээгч болдог бөгөөд суултуураас 18 дахин бохир байдаг ажээ.
Тэгвэл гар утасны энэ бүх бактеритай тэмцэх шинэ дэлгэцийг АНУ-ын “Corning” компани бүтээжээ. “Corning” компанийн “Gorrila” шилэн дэлгэц 100-гаас ч олон нянгаас хамгаалах чадвартай бөгөөд зохион бүтээгчид шилний бүтцэд мөнгөн усны ион давхарга үүсгэснээр бактер, мөөгөнцөр, хөгцийн өсөлтийг 99.9 хувиар хязгаарлаж чаджээ. “Corning”-ийнхон эл бүтээлээ жилд дунджаар нэг тэрбум ам.доллар олохоор тооцоолсон гэнэ.
Сонирхуулхада, тус компаниас судалгаа явуулахад судалгаанд оролцогчдын 59 хувь нь ариун цэврийн өрөө рүү утсаа авч ордог нь тогтоогджээ. Харин ердөө 18 хувь нь л утсаа цэвэрлэх тухай боддог аж.
Б.Хайдав