Зорилго: “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр нь байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирын спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймагт гадаад, дотоодын жуулчид олноор ирэх, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино. Ингэснээр Монгол Улс, Ховд аймгийг дэлхий нийтэд таниулах бахархал нэгээр нэмэгдэх бөгөөд нэр хүндийг бүрэн илтгэх логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, сонирхогчдын дунд зарлаж байна.
Уралдаанд ирэх бүтээлүүдэд тавигдах шаардлага:
- Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр хийгдсэн байна.
- Лого нь өндөр нягтралтай, (300 dpi)-ээс багагүй байх шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ и-мэйлээр илгээх тохиолдолд бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. И-мэйлээр илгээх тохиолдолд файлын багтаамж нь 300 kb-ээс ихгүй байх бөгөөд зөвхөн gif, jpeg, psd форматтай бүтээлүүдийг хүлээн авна.
- Лого дээр орох үг: Уг наадмыг илтгэх нэр буюу “Мөнгөлөг шагшуурга” нэрийг монгол крилл болон англиар бичигдсэн 2 дахь хувилбар бас ирүүлнэ. Мөн монгол бичгийн эвхмэл, бичмэл зэрэг хэлбэрээр бичсэн байж болно. Лого нь дээрх текстээс гадна зураг, график дүрслэл агуулсан байж болно.
- Логоны дизайн нь Үндсэн 3 өнгө болон хар, цагаан, завсарын өнгө зэргийг зохиогч өөрөө сонгох ба зохиомжтой харагдахуйц байх бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно.
- Лого нь Интернэт, CD-ROM, ТВ, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
- Уран бvтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад бvтээл /лого/-ноос хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бvтээлvvдийг хvлээн авахгvй.
- Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болно. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана. Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2014 оны 01 дугаар сарын 29-н хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн нэг бүтээлийг шалгаруулна
Шагнал урамшуулал: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Шалгаруулалт: Бvтээлийг хvлээн авснаас хойш 5 хоногт багтаан шалгаруулалтыг холбогдох ажлын хэсэг, байгууллагуудын төлөөлөлтэй зөвлөл шалгаруулна.
Хүлээн авах: 2014 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн 17:30 минут хүртэл И-мэйл хаягаар хүлээн авна. Өөрийн биеэр авч ирэх шаардлагатай бол дараах хаягаар хүлээн авна. И-мэйлээр бүтээлээ явуулах бол дараах утсаар мэдэгдэн бүртгүүлэх шаардлагатай.
Хаяг:
Ховд аймгийн ЗДТГ-ын байр 317 тоот өрөө
Холбогдох утас: 8886-5555