– 11.00 цагт Монгол ньюсд “Сандэй” групп түрээслэгч, өмчлөгчдөө хохироож, мөнгө угааж байгаа талаар тус худалдааны төвд худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ.
– Багшийн хөгжлийг дэмжих портал сайтын нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордны 202 тоотод 11 цагаас болно. “Багшийн хөгжил” портал сайт нь сургалтын арга зүй, технологийн нөөц материалын Үндэсний хэмжээний нэгдсэн, нээлттэй сан бий болгож, боловсролын салбарын онцгой практик, ур чадвар, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг сайтын нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.