Эх орныхоо нэрийг гаргахаар яваа мисс Н.Ануд саналаа өгцгөөе

Мисс Н.Ануг дэмжицгээе

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Missosology” холбооноос 2013 онд олон улсад болж өнгөрсөн мисс, гоо бүсгүй шалгаруулах тэмцээнүүдийн шилдгийг шалгаруулах “1ST Missosology Pageant Awards”-ыг эхлүүлжээ. Энэхүү авардсын “Catwalk Diva” номинацид 2013 оны Монголын мисс Н.Ану нэр дэвшин, оролцож байна.

Тэрээр сүүлийн өдрийн байдлаар Филиппиний миссийн дараагаар тун ойрхон хувийн зөрүүтэйгээр бичигдэж байгаа бөгөөд энэхүү санал хураалт 1-р сарын 23-ны өдөр хаагдах юм.

Энэ номинацид “Miss Supranational” тэмцээнээс Филиппиний мисс, “Universe miss” тэмцээнээс Бразилын мисс, “Miss International” тэмцээнээс Монголын мисс А.Ану, “Miss Grand International” тэмцээнээс Мьянмар улсын мисс, “Miss Asia Pacific World” тэмцээнээс Орос улсын миссүүд тус тус өрсөлдөж байгаа юм.

Уншигч та мисс Н.Ануг дэмжин, энэхүү санал асуулгад заавал оролцож, саналаа өгөн, найзуудаа заавал уриалаарай.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …