Монголчууд 80-100км явах чадалтай цахилгаан машин үйлдвэрлэж эхэллээ

p18eu7kjq31vv31tuaaem1hjd1k691Нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар 2013 оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсад угсарч, үйлдвэрлэсэн  J-800 EV цахилгаан машинуудыг “Цахилгаан тээвэр” компани танилцууллаа.  “Garden car” буюу жижиг оврын нийтийн тээврийн цахилгаан машины эд ангийг ОХУ, БНХАУ болон БНСУ-аас авчирсан бөгөөд 12 аккумляторын тусламжтайгаар ажиллана. Хурдны дээд хязгаар нь 20 км/цаг бол 12 хүний суудалтай, 4,6 метр урт, 1,45 метр өргөн, 2 метр өндөртэй  юм. Автомашины халаагуурыг шөнийн цагаар 8-10 цаг цэнэглээд 80-100 км зам туулах боломжтой юм байна. Хотын захиргаа уг автомашиныг зуны улиралд Хүй 7 худаг наадмын цогцолбор болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ашиглахаар төлөвлөж байгаа юм. Эхний ээлжинд таван автомашиныг үйлдвэрлэсэн “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүд гольфийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар зэрэг задгай талбайд иргэдэд үйлчлэхээр ашиглах цахилгаан машиныг албан байгууллагын захиалгаар угсрах боломжтой гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …