Эмэгтэй гишүүд “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аяныг эхлүүллээ

62894-26214700УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Монголын сурагчдын холбоо, Монголын залуучуудын холбоо хамтран нийт ард түмэндээ хандан уриалга гаргаж, “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аян өрнүүлж байгаа талаар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг Цагаан сар бол монголчуудын хамгийн эрхэмлэн дээдэлдэг, бэлэгдлийн баяр юм гээд цагаан сарын баярын бэлгэнд хүний эрүүл мэндэд хортой архи тамхи өгөхгүй байхыг уриалж байгаагаа хэллээ. Тэрээр хэлэхдээ, тамхины хуулийг олон нийт талархан хүлээн авч, хуулийн хэрэгжилт маш сайн байгаа. Тиймээс хуулиа дээдлэн тамхинаас татгалзаж байгаа бусдыгаа хүндэтгэн дэмжиж, бэлэг нэрээр бусдад архи, тамхи бэлдэж өгөхгүй байх нь зүйтэй юм гэв.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, цагаан сараар архи тамхигүй бэлэг барих аянд эзэгтэй нарыг идэвхтэй оролцохыг уриалж байгаагаа онцоллоо. Учир нь, эзэгтэй нар бэлэг бэлдэхэд голлох үүрэгтэй байдаг учир бэлгэнд архи тамхи сонгохоос татгалзах боломж тэдэнд байгаа гэв.

Монголын залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбооны төлөөллүүд “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аянд нэгдэж байгаагаа дуулгаад цагаан сарын баяраар гэр бүл, хотол олноороо цуглан хүүхэд хөгшид хамтдаа баярладаг. Гэтэл ёс заншлаа дээдлэх ёстой энэ сайхан баяраар томчууд нэг нэгэндээ архи тамхи бэлэглэж байгаа нь зохисгүй харагддаг гэж хэлсэн юм.

Монголчууд маань хотол олноороо амгалан байж, сайн үг хэлэлцэж, сайн үйлдлээрээ сар шинээ угтаж, сайхан баярлаарай гэсэн ерөөлийн үгээр эмэгтэй гишүүд “Архи тамхигүй бэлэг барьцгаая” аяны талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээ өндөрлөлөө.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …