”ДЦС-4”-ийг өргөтгөх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

imagesУИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

Манай улсын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар хаах техникийн боломж “ДЦС-4” ТӨХК- д байгааг үндэслэн Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах гэрээ, ОХУ-ын Уралын турбины заводтай уурын турбин үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ, турбин, түүний туслах тоноглолуудын угсралтын ажлын зураг төсөл, техникийн баримт бичиг боловсруулах, угсрах, зүгшрүүлэх ажил гүйцэтгэх “Түлхүүр гардуулах” гэрээнүүдийг байгуулсан юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кв.цаг, дулааны үйлдвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх аж.

Станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэр компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй гэнэ. Хэмжилт, тохируулга, угсралтын ажлын тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх шаардлагатай байна. Иймд гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж. сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн болон НӨАТ- аас чөлөөлүүлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулсан. Энэ төслийг парламент хэлэлцэхээр боллоо.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …