Нийслэлийн тээврийн газраас троллейбусны тасалбарыг 400 төгрөг болгожээ

imagesНийслэлийн тээврийн газраас “Цахилгаан тээвэр” ХХК троллейбусны үйлчилгээний үнээ 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 400 төгрөг болгохыг даалгасан байна. Энэ дагуу “Цахилгаан тээвэр” компани тасалбараа өнгөрсөн бямба гариг /2014.01.25/-аас эхлэн 400 төгрөг болгон, иргэдэд үйлчилж эхэлжээ.

Одоогоор юуны учир тасалбарын үнээ нэмэгдүүлсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ тухай 1-р сарын 28-ны өдөр Нийслэлийн тээврийн газраас олон нийтэд мэдээлэл өгөх гэнэ. Юутай ч иргэдэд хамгийн хямдаар буюу 200 төгрөгөөр үйлчилдэг байсан троллейбуснууд, том оврын автобусныхантай зэрэгцэн үйлчилгээний хөлсөө нэмэв.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …