Үр хүүхэдтэй болохыг хүссэн хосуудын мөнгө гадагшаа урссаар…

102382988Монголын үрс маш олон болтугай…

Саяхан би 30 гарсан дүү бүсгүйтэй чин сэтгэлээсээ ярилцах завшаан тохиов… Олон жил ханилсан сайхан ханьтай, ажил төрөлтэй, амьдралдаа зорилготой нэгэн аж… Харин хэдий олон жил ханилсан ч тэднээс үр хүүхэд мэндэлсэнгүй… Монгол дахь бүх л сайн гэх эмч домчоор яваад тусыг эс олон Өмнөд Солонгос руу явж… үр олохгүй байгаа шалтгааныг ч мэдэж… Шалтгаан эмд бус эрд байж.. Гэсэн ч хайртай хүлээцтэй хосууд бие биесээ хайрлан хиймэл аргаар үр тогтоолгохоор шийдэж… Боломжтой гэдгийг мэдсэн хосууд сэтгэл их хөдөлж… гэтэл эхний удаад амжилтгүй болов…ахин оролдов… энэ удаа бас л амжилт олоогуй ч гуравдахь удаад бүтнэ хэмээн итгэж мөн мөнгө хураах базаах ажлаа хийсээр…

Өнөөдөр Монголын олон залуу хосууд иймэрхүү маягаар гадагш мөнгөө урсгаж байгаа ба үр тогтоoлтын зардал багцаагаар 15.000.000-20.000.000  төгрөг гарч байна… ирээдүйн эх эцэг хоюул Өмнөд Солонгос явах ёстой ба өргөс авах дайны ажил арай биш гэнэ…Энэ бүх яриаг алмайран сонссон би Яагаад манай улсад ийм эмнэлэг байдгүйг гайхаад барсангуй…за мэдээж мөнгөгүй л гэнэ л дээ…

Монгол улсын нөхөн үржихүйн асуудал хурцаар тавигдаж байна…Уул нь Сайд шиг Сайдтай бол Монголын эмч нарын чадал хэр барагтай гологдохгуй гэж би боддог…Яагаад бид төрж байгаа иргэнээ ч, нас барж буй иргэнээ ч, өвчинд шаналж буй иргэнээ ч халамжилж чаддаггуй вэ? Яaгаад бидэнд ийм амьгуй салбар хэрэгтэй вэ? Салбар яг ямар асуудлыг шийддэг хэрэг вэ? Маний мэдэхгүй олон жижиг асуудал шийддэг нь ойлгомжтой ч үндэсний өсөлт, эрүүл мэндийн гол асуудлуудыг ер хөндөхгүй байх шиг харагдах юм.
Хэт их шүүмжлэхгүйгээр дээрхи бүсгүйн яриаг сонсоход өөрийн эрхгүй над дараахь хэдэн асуудал буув…

Монгол улсын нөхөн үржихүй ноцтой асуудал болоод байна…

1. Үргүй эрс ихээхэн бий болж буйг судалдаг бас тусалдаг газар Монгол улсад байна уу?
2. Үр тогтоох чадваргүй эмэгтэйчүүд ер нь хэдэн хувийг өнөөдөр эзлээд байна, мөн тэдэнд тухтай бодит зөвөлгөө өгдөг газар хэр олон байна?
3. Арайхийн олсон ураг амьгуй зулбаж байгааг судалж буй хүрээлэн, төв байна уу?
Би сонсохдоо 1-р эмнэлэгт нэг судалгаархуу юм хийж байгаа гэж сонссон…
4. Хими, агаарын бохирдол, тэрчлэн энэ олон нүдэнд үл үзэгдэх хор хөвгүүдэд их хор хөнөөлтэй тухай би гадны сайтаас уншин тарааж байв…Үүнийг үндэстний нөхөн үржих бодлогын хэмжээнд авч үзэн судалмаар…Миний хувьд гэртээ авдаг бүх химийн бодис ихтэй цэвэрлэгээний бодис авахаас татгалздаг болсон.
5. Монгол улс нэг нөхөн үржихүйн асуудалд анхаарал тавин гаднаас энэ туршлагыг оруулж ирэхгүй бол жилээс жилд үр хүүхэдтэй болохын тулд гадагшаа урсах мөнгөний тоо улам ихсэх нь…1 гэр бүл доод тал нь 15.000.000 төгрөг!!!

Бид гаднаас агаар доторooсoo хоол хүнс мэтээр хордоод багагүй хугaцааг өнгөрүүллээ… Ирээдүйн Монгол орны эцэг эхийн асуудлыг одооноос ярьж харж эхлэхгүй бол 10-20 жилийн дараа асуудал бүр хүнд байдалд орох нь…Бид судалгаа явуулах хэрэгтэй байна…Ийм судалгаанд хүмүүс их эмзэг хандах нь Монголчуудын сэтгэл зүйтэй бас холбоотойг анхаарч үзмээр… Та бүхэнд мэдэх туршлага байвал харамгүй хуваалцан сэтгэгдлээ бичнэ гэж итгэнэ..

Монголын үрс маш олон болог…
2014.02.05

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …