“Frozen”-ийн нөлөөгөөр “Walt Disney”-ийн ашиг өссөн байна

images“Walt Disney” компанийн ашиг нэгдүгээр улиралд 33 хувиар өсч, шинжээчдийн таамгийг давсан байна. Энэхүү үзүүлэлтэд “Frozen” хүүхэлдэйн кино голлох нөлөөг үзүүлжээ.

Дэлхийн энтертайнментийн хамгийн том компани болох “Walt Disney”-ийн цэвэр ашиг 1.84 тэрбум ам.долларт хүрч, нэгж хувьцаанд ногдох ашиг нь нэг ам.доллар гурван цент болсон байна. Харин нэг жилийн өмнө нэгж хувьцаанд ногдох ашиг нь 77 цент, нийт ашиг нь 1.38 тэрбум ам.доллараар хэмжигдэж байжээ.

Эгч дүү гүнжийн тухай өгүүлдэг “Frozen” хүүхэлдэйн кино өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-нд нээлтээ хийснээсээ хойш олон улсын кино театруудад нийт 856 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. “Box Office Mojo”-ийн мэдээлснээр энэхүү үзүүлэлтээрээ “Frozen” нь “Walt Disney”-ийн хамгийн амжилттай уран бүтээлүүдийн нэг болж байгаа ажээ.

index

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …