Шүлхийн голомтын бүс дэх 37446 малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ

indexСүхбаатар аймгийн Онгон, Наран сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул аймгийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын шийдвэрээр Шилийн богд руу явах иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаагаад байгаа. Тэгвэл голомтын бүсэд харьяалагдах 143 үхрээс 120-ыг зориудаар устгасан байна. Ийм арга хэмжээ авахгүй бол дээрх тооны үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн аж. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагууд дөрвөн сумын таван багийн 64 өрхийн 119 тэмээ, 2589 үхэр, 23461 хонь, 11277 ямаа  нийтдээ 37446 малыг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Мөн Онгон сумын нэг болон гуравдугаар багт 34131 малыг 14.2 литр вакцинаар  вакцинжуулж халдвараас сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …