Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

09.00 цагт ЭМШУИС, АНУ-ын Нобелийн шагналт эрдэмтэн Кирк Смиттэй хамтарсан ”Агаарын бохирдлын ЭМ-ийн нөлөөлөл” сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах уулзалт ЭМШУИС-д болно.

Үндэсний мэдээллийн төвд 11:10 цагт “Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нар болон урангүй Монголын тухай хэвлэлийн хурал зарлалаа.

Үндэсний музейд 13:00 цагт Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын тэмцэгч хийгээд монголчууд нийгмийн дэвшилд хүрсэн түүхээс” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.

14.00 цагаас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Эко автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

15.30 цагт ШӨХТГ-ын хурлын зааланд Шадар сайд Д.Тэрбишдагва ирж тус газрын ажил байдал, 2014 онд хийх ажлуудтай танилцана.

”Аса” циркт 16:00 цагт Ялгуусан хэмээх модон морин жилийн шинийн 8-ний буян хишгийн даллага айлтгана. Баян Намсрай, Оточ Манал зэрэг ном айлтгана.

index

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …