Эвертон клубын хамгаалагч, 36 настай Пилл Невиллэ зодог тайлжээ. Тэрээр энэ тухайгаа “Хөлбөмбөг гэх агуу спортоос тоглогчын хувиар зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Яг одоо миний хөлбөмбөгөөс зодог тайлах хамгийн тохиромжтой цаг. Би үргэлжлүүлэн өндөр түвшинд тоглож чадахгүйгээ мэдэрсэн. Сүүлийн үед надаас бараг 20 дүү залуучууд тодрон гарч ирж байна шүү дээ. Би тэд нартай хамт талбай дээр тэнцүүхэн өрсөлдөнө гэдэг маш хэцүү.Би тоглогчын хувиар зодог тайлсан ч хөлбөмбөгөөс хэзээ ч холдохгүй” гэжээ.
Пилл Невиллэ 19 жилийн турш хөлбөмбөг тоглохдоо “Манчестер юнайтед”, “Эвертон” гэсэн хоёр багт л хүчин зүтгэсэн юм. Мөн тэрээр энэ хугацаандаа Премьер Лигийн тоглолтонд 500 удаа орж, 6 удаа аваргалаж байв. Мөн Аваргуудын Лигийн аваргаар нэг удаа шалгарч байсан ажээ.
Г.Сонор Ugluu.mn