Шведийн судлаачид нойр нь хүний биед ус агаараас дутахгүй хэрэгтэй гэдгийг анхааруулжээ. Нойр алдах нь хүний тархинд “толгой руугаа цохиулаад авсан” мэт хүчтэй сөрөг үйлчлэл үзүүлдэг гэнэ. Нойргүй хоносоны дараа хүний уураг тархинд NSES-100B гэдэг нэртэй биошингэн ялгардаг нь тархины хүнд гэмтлийн үед илэрдэг шинж гэнэ.
Хэрвээ байнга дутуу нойртой явах юм бол энэ нь нас өндөр болох үед Альцгеймэр, Паркинсон зэрэг өвчин тусах нэг үндсэн шалтгаан болдог гэдгийг судлаачид мэдэгджээ