Халдварын голомтод давхардсан тоогоор 105 албан хаагч,10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байна

3f2fr4164p0jn2k3g0n6qksjakДорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон. Мөн Сайншанд суманд шүлхийгээр мал өвчилж Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Голомтын бүсэд 12 хяналтын цэг, 47 хүн, 12 автомашинтай ажиллаж, 17595 малыг вакцинжуулж, шүлхийгээр өвчилсөн малыг устгалд оруулжээ.

Сайншанд суманд хөл хорио тогтоосны улмаас Хамрын хийд, Хайрхан уулын чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Шүлхий өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг чанд сахиулах,  өвчний тархалтыг зогсоох, өвчнийг тархаахгүй байх,  өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлагуудад шадар сайд Д.Тэрбишдагва  өгсөн юм.

Шүлхий өвчин гарсан 3 аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 албан хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн халдварын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцлийг хангах тал дээр анхаарахыг шадар сайд үүрэгдлээ.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …