Германы “Ferrostaal” компани Дорноговь аймгийн Сайншанд суманд салхин цахилгаан станц байгуулахаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар говийн бүс нутагт салхи ихтэй аж. Нөгөө талаас Сайншандад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал шийдэгдсэн, төвийн сүлжээнд холбогдсон учраас энэхүү байршлыг сонгожээ.
Сайншанд салхин парк нь Монгол Улсад хэрэгжиж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хоёр дахь сэргээгдэх эрчим хүчний төсөл болж байна. 52 мегаваттын хүчин чадалтай байх уг станц дундаж тооцоогоор жилдээ 190 сая квт цаг цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэх боломжтой ажээ. Сайншанд салхин паркийн бүтээн байгуулалт 2015 оны хоёрдугаар улирлаас эхэлж, дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа юм.
Д.Амар