Найз бүсгүйгээ гурван хоногийн турш зодож хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа Г.Алтанхүүгийн хүсэлтээр тус хэргийн хохирогч, талийгаачийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Хүний эрхийн хуульч М.Ичинноровт эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тодруулбал, сэжигтэн Г.Алтанхүүгийн нэр хүндэд халдсан хэрэгт М.Ичинноровыг сэжигтнээр татаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн байцааж эхэлсэн ажээ.