НАМЗХ-ны YI бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилсээр байгаа бөгөөд залгамж хойч үеэ бэлдэх, ажлын уялдаа холбоог хангах зорилгын үүднээс 1986-1987 оны залуучуудаар Холбооны Удирдах Зөвлөл, Бага хурлаа шинээр бүрдүүлж байгаа сурагтай.
Монгол Ардын Нам бол маш том бүтэцтэй, том нам. Энэ утгаараа тус намын залуусын төв байгууллага болох НАМЗХ-ны нийгэмд эзлэх байр суурь нилээн жинтэй гэдэг нь бүгдэд тодорхой юм. Сүүлийн жилүүдэд МАН-ын гишүүдийн дотор залуусын эзлэх хувь хэмжээ илт өссөн нь тус нам ихээхэн залуужиж байгааг нийгэмд харуулж байгаа билээ.
Дашрамд дурдахад, оройн 18.00 цагт НАМЗХ-ны зүгээс хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өгөх бололтой.