Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хороог хуралдуулах шаардлагыг МҮЭХ-ноос удаа дараа шаардаж, өчигдөр эцсийн байдлаар албан тоот Үндэсний хорооны дарга Я.Санжмятавт хүргүүлээд байсан билээ.
Уг хорооны хурал өнөөдөр 14.00 цагт Хөдөлмөрийн яаманд эхлэхээр болж, МҮЭХ-ноос зарим салбарын цалин хөлсний нэмэгдлийн асуудлыг тавих бөгөөд талууд мэдээллээ Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Энэхүү хурал сэтгүүлчдэд нээлттэй. Холбоо барих: 99016953
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл