Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюс мэдээллийн төвд: 

11.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Давсны хэрэглээг бууруулах дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулах “ЗОГС…ХАР… Давс багатайг нь сонго” сэдэвт арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Анандбазартангууд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг боомилж байна” сэдвээр иргэн Д.Чинзориг, түүний хуулийн зөвлөх Д.Зориг нар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Английн “Чельси” багийн албан ёсны фэн клуб Монголд нээлтээ хийх тухай мэдээллийг сонирхоорой.

12.30 цагт “Ноёд констракшн”- ы захирал С.Билэгтийн өмгөөлөгч хэвлэлийн бага хурал зарлалаа.

Бусад: 

11:00 цагт Үндэсний статистикийн хороо нийгэм эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагаас  Хууль зүйн үндэсний хүрээлэнд  Тахарын алба байгуулагдаж буйтай холбоотой хэвлэлийн хурал зарлаж, санамж бичигт гарын үсэг зурна.

“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг багш” сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг БШУЯ-аас хоёрдахь жилдээ зарлан дүгнээд байна. Шилдэг бүтээлийн шагналыг өнөөдөр 11:00 цагаас БШУЯ-н дээр гардуулна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …