Манай улсын гадаад худалдаа

imagesМонгол Улс 2013 оны эхний 9 сард дэлхийн 126 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7923.3 сая ам.долл, үүнээс экспорт 3097.8 сая ам.долл, импорт 4825.4 сая ам.доллар байна.
Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний 9 сард 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 286.6 сая ам.долл буюу 14.2 хувиар буурчээ.

Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 554.1 сая ам.долл буюу 6.5 хувь, импортын хэмжээ 420.4 сая ам.долл буюу 8.0 хувь, экспортын хэмжээ 133.8 сая ам.долл буюу 4.1 хувиар буурчээ.
Экспортын 96.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

Д.Бинди

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …