Өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай хийсэн гэрээг дүгнэнэ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 сарын 17 өдрийн гэрээ дүгнэх тухай А/94 дугаар захирамжаар Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ыг баталсан. Журмын дагуу нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан гэрээний 2013 оны биелэлт, бизнес төлөвлөгөө, тусгайлан өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, 2014 оны зорилтот төвшинг батлах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн даргаар Нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа ажиллаж байна.

Гэрээ дүгнэх ажлыг 2014 оны 3 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгаж, дүнг 2014 оны 4 дүгээр сарын 1-нд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулах юм. Нийслэлийн хэмжээнд нийслэлийн Өмчит Үйлдвэрийн 64 газар байдаг бөгөөд тус ажлын хэсэг НӨҮГазруудын хичнээн нь өнгөрсөн  онд гэрээгээ биелүүлсэн болон алдагдалтай ажилласан талаар дүгнэн хэлэлцэж ирэх 2014 онд хэрхэн хамтран ажиллахаа шийднэ гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …