Сэрүүн байхад болсон үйл явдал зүүдэнд дахин давтагдах буюу бодож, санасан зүйл чинь үргэлжлэн биелэгдэж буй мэт зүүдлэгддэг.
Нэг бол таны далд ухамсраас үүсэх янз бүрийн үйл явдал, бэлгэ тэмдгүүд үзэгдэнэ. Эдгээр бэлгэ тэмдгүүд бол таны тайлах ёстой зүйлүүд бөгөөд сэрүүн байхдаа таны анзаарахгүй, ажиглахгүй, ач холбогдол өгөхгүй байгаа чухал асуудал, мэдрэмж, сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлж байдаг.
Зүүдээ тайлахын тулд та бэлгэ тэмдэг, онцгой үйлдлүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд эдгээр зүйлс танд ямар мэдрэмж төрүүлж байгааг ажиглаад үзээрэй. Мөн таны амьдралтай хэрхэн холбогдож байгаа болон ямар дурсамж сэргээж, юуг бодогдуулж байгааг анхаараарай. Зарим бэлгэ тэмдгийг зүүдний тайлал, толиудаас олж харж болно.
Зүүдийг тайлснаар бид өөрсдийгөө илүү сайн таньж, ухаарч байдаг. Заримдаа зүүд тэсэхийн аргагүй дахин давтагдаж, эсвэл онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Ийм зүүднүүд бидэнд жинхэнэ далд ухамсрын хамгийн чухал мессежийг илгээсэн байдаг.