Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд: 

11.00 цагт “Шударга ёс анхдагчдын холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагт Кино найруулагч Г.Бадамрагчаа хууль бусаар хоригдсон талаараа мэдээлэл хийнэ.

13.00 цагт Морин хуурч Д.Шинэцогийн “Морин хуур мину” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.

13.30 цагт Халимаг, Монголын харилцааны талаар Бүгд Найрамдах Халимаг Улсаас Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй төлөөлөгчид мэдээлэл хийнэ.

Бусад: 

09:00 цагаас ҮХАА-н яаманд Хөнгөн үйлдвэрийн салбарын талаар эрдэм шинжилгээний хурал болно.

09:30 цагаас ЭМШУИС-ийн 220 тоот өрөөнд ДЭМБ, ЭМЯ, ЭМШУИС хамтарсан Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих зөвлөлдөх уулзалт болно.

09:00-11:00 цагт Нийслэлийн ЗДТГ, Дэлхийн банктай хамтран “Бонд-санхүүгийн шинэ эх үүсвэр: Боломж ба шийдэх асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагаас Сайд нарын 2-р эмнэлэгт ”Эрэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх” эрүүл мэндийн өдөрлөг болно.

10:30 цагаас БОНХЯ-ны Хаан танхимд их хэмжээний нойтон мод огтолсон хэргийн талаар мэдээлэл хийнэ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Улсын Мөрдөн байцаах газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хамтарсан баг өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилласан юм.

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор чадварлаг интерьер дизайнерийн шилдэг багийг үндэсний хэмжээнд тодруулах, ур чадварыг олон нийтэд үнэлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …