Зарим сумын хорио цээрийн дэглэмийг цуцлалаа

indexБаянхонгор аймгийн Жинст, Булган аймгийн Дашинчилэн, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг, Уянга, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Мөрөн суманд галзуу өвчин, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гарсан боом өвчний улмаас эдгээр суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Харин Баянхонгор аймгийн Баацагаан, Өлзийт сум, Өвөрхангай аймгийн Тарагт сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан малын галзуу өвчин, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан боом өвчин тандалтын хугацаанд дахин илрээгүй учир Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.

Мөн шүлхий өвчний голомтот зүүн гурван аймгийн 13 сумын нутагт хорио цээрийн өндөржүүлсэн дэглэм үргэлжилж байгаа ажээ. Албаныхан одоогийн байдлаар шүлхий өвчний улмаас 695 өрхийн 3388 малыг устгаж, гурван сая 617 мянган толгой малыг вакцинжуулсан байна.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …