“Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ” ТӨХК энэ сарын 3-наас цахилгаан эрчим хvчээр хангах гэрээг айл өрх, аж ахуйн нэгжvvдтэй шинэчлэн байгуулж байгаа билээ. Гэрээг шинэчлэхийн ач холбогдлыг зарим иргэд ойлгохгvй, цаг зав барсан ажил гэж ундууцаж байгаа юм. Тиймээс шинэ гэрээний ач холбогдлын талаар тус компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн гэрээний мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
Шинэчилсэн гэрээнд нийслэлийн төвийн зургаан дvvрэг, Налайх, Багахангайгаас гадна зуслан чиглэл, Төв аймгийн 16 сумын 240 гаруй мянган хэрэглэгч хамрагдах юм байна.
Зургаадугаар сарын 3-наас эхэлсэн гэрээ шинэчлэх ажил наймдугаар сарын 1 гэхэд дуусах ёстой ч иргэд зун амралтаа авч хөдөө, зусланд гардагтай холбогдуулан хугацааг нь уян хатан байлгахаар зохицуулжээ.
Одоогийн байдлаар айл өрх, аж ахуйн нэгжvvдэд гэрээ шинэчлэн байгуулах ажлыг хуваарийн дагуу зар тараан хийж байгаа аж.
Иргэд хамгийн сvvлд 2008 онд цахилгаан, эрчим хvчний гэрээ хийж, 3-5 жилийн хугацаатайгаар сунгадаг байсан. Энэ хугацаанд тухайн гэрээ хийсэн хэрэглэгч нvvх, оршин суугаа газраа өөрчлөх, тvрээслэх, утасны дугаараа солих гээд маш олон өөрчлөлт гарсан. Vvний улмаас “Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ”-нд тухайн хэрэглэгчийн мэдээлэл буруу байршдаг аж. Энэ бvхнээс гарах сөрөг нөлөө их. Тухайлбал цахилгаан, эрчим хvч хязгаарлах хуваарь, төлбөр тооцооны талаарх мэдээллийг хэрэглэгчийн утсанд өгөхөд буруу мэдээллээс болж өөр хvнд очих, санал гомдол, гаргах зэрэгт асуудал vvсдэг байна. Мөн өнгөрсөн хугацаанд шийдвэрлэх боломжгvй байсан зарим асуудлыг шинэ гэрээнд тусгаж өгчээ.
Харин одоо шинэчлэн байгуулах гэрээг нэг жилийн хугацаатай хийх юм байна. Vvний дараа гэрээний биелэлтэд дvгнэлт хийх аж.
Хэрвээ хэрэглэгч цахилгаан эрчим хvчний төлбөрийн vлдэгдэлгvй, гэрээний заалтаа зөрчөөгvй тохиолдолд автоматаар нэг жилээр сунгах гэнэ. Харин гэрээгээ зөрчсөн тохиолдолд тvvнийгээ барагдуулж байж, дахин гэрээ сунгахаар болжээ.
Ер нь хэрэглэгч утасны дугаар солигдох, өөр хvнд орон сууцаа тvрээслvvлэх, худалдах vед шинэ мэдээллээ “Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ”-нд заавал өгөх ёстой юм байна.
Зарим иргэд гэр эзгvй, гадаад дотоод руу явсан vед цахилгааны мөнгө гарчихлаа гэсэн гомдол гаргадаг. Тэгвэл шинэчилсэн гэрээний нэг заалтад гэртээ долоогоос дээш хоног эзгvй байх тохиолдолд заавал мэдэгдэж, бvртгvvлэх ёстой юм байна. Ингэснээр эзгvйд цахилгааны мөнгө гарчихлаа гэсэн гомдол гарахгvй байх давуу талтай аж. Харин бvртгvvлээгvй тохиолдолд энэ төрлийн санал гомдлын хариуцлагыг хvлээхгvй гэдгээ “Улаанбаатар цахилгаан тvгээх сvлжээ”-нийхэн мэдээлэв.
Гэрээнд хэрэглэгчдэд ойр, тэдний эрх ашгийг хамгаалсан заалтууд тvлхvv орсон гэнэ. Гэрээг байгуулахын тулд 220В хэрэглэдэг ахуйн хэрэглэгчид газрын гэрчилгээний хуулбар, vл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, иргэний vнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт, тоолуурын гэрчилгээний хуулбар зэргийг авч ирэх ёстой.
Харин 380В хэрэглэдэг иргэд эдгээр материалаас гадна техникийн нөхцлийн хуулбар, холболтын протоколын хуулбар, газардуулгын протоколын хуулбар нэмж авч ирэх ёстой аж.
Гэрээ хийгч ахуйн хэрэглэгчээс дэвтрийн мөнгө 500 төгрөг, аж ахуйн нэгжvvдээс 1000 төгрөгийн хураамж авах юм байна. Эдгээр материалыг бvрдvvлээд харьяа “Хэрэглэгчдэд vйлчлэх төв”-д хандаж болох аж.
Дашрамд дурдахад хэрэглэгчид цахилгаантай холбоотой гомдол, санал, мэдээллээ дуудлагын төвийн 7004-7004 гэсэн утсанд өгч болно. Vvгээр төлбөрөө шалгаж, тасралт, саатлын талаар мэдээлэл авч, дуудлагын инженертэй холбогдох боломжтой.
Эх сурвалж: